USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
Ачаалж байна...
Алтны үнэ өсч, унци нь 4,230 ам.долларт хүрэв.
Эдийн засаг

Алтны үнэ өсч, унци нь 4,230 ам.долларт хүрэв.

Алтны үнэ энэ 7 хоногт тав дахь өдрөө дараалан өслөө.

Алтны үнэ өсч, унци нь 4,230 ам.долларт хүрэв.

Б.Мөнхбат

2026 оны наймдугаар сарын 7

Хуваалцах:

Долоо хоногийн эхний хоёр өдөр бага зэрэг өсөлттэй байсан алтны үнэ ийнхүү 3%-иар үсрэлт хийж, унци нь 4,230 ам.доллар орчимд хүрсэн бөгөөд мөнгөний үнэ мөн даган өссөн байна. 

Шинжээчдийн үзэж буйгаар, алтны үнэ техникийн гол эсэргүүцлийн түвшнийг давснаар өсөлтийн эрч нь улам нэмэгдсэн бөгөөд алтны үнэ энэ оны эхээр хүчтэй өссөний дараа сүүлийн хэдэн долоо хоногт тогтвортой (хэвтээ чиглэлд) арилжаалагдсан тул дахин өсөх орон зай үлдсэн байсан гэж үзэж байна.

Өнгөрсөн 2-р сарын сүүлчээс хойш алтны үнэ тавны нэг орчмоор буураад байсан юм. Өнөөгийн байдлаар Нью-Йоркийн COMEX бирж дээр спот алтны үнэ 3.8%-иар өсч, унци нь 4,231.79 ам.доллар орчимд арилжаалагдаж байна. Мөнгөний үнэ мөн 5.1%-иар өсч, 62.59 ам.долларт хүрсэн бол цагаан алтны үнэ бараг өөрчлөгдөөгүй, харин палладийн үнэ өсчээ. АНУ-ын валютын ханшийг хэмждэг Bloomberg Dollar Spot индекс үл ялиг буурсан байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000