USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
“Coal India” компанийн олборлолт буурсан ч Энэтхэг улс дахь нүүрсний цахилгаан станцуудын эрчим хүч үйлдвэрлэл 9%-иар өссөн байна.
Аж үйлдвэр

“Coal India” компанийн олборлолт буурсан ч Энэтхэг улс дахь нүүрсний цахилгаан станцуудын эрчим хүч үйлдвэрлэл 9%-иар өссөн байна.

Дэлхийн хамгийн том нүүрс олборлогч "Coal India" компани үйлдвэрлэлийн хэмжээ буурч, зардал өссөний улмаас эхний улирлын ашгийн хүлээлтэд хүрч чадсангүй.

“Coal India” компанийн олборлолт буурсан ч Энэтхэг улс дахь нүүрсний цахилгаан станцуудын эрчим хүч үйлдвэрлэл 9%-иар өссөн байна.

Б.Мөнхбат

2026 оны долоодугаар сарын 28

Хуваалцах:

Тус компанийн санхүүгийн үр дүнгийн тайлангаас үзвэл, Энэтхэг улсын нийт нүүрсний олборлолтын дөрөвний гурвыг дангаараа бүрдүүлдэг тус төрийн өмчит компани нэгдсэн цэвэр ашгаа 0.6%-иар өсгөж, 88.52 тэрбум рупи (923 сая ам.доллар)-д хүрсэн гэж тайлагнасан байна. Энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 99.43 тэрбум рупийн хүлээлтээс доогуур үзүүлэлт боллоо.

"Elara Capital"-ын шинжээчдийн үзэж байгаагаар, тус компанийн нүүрсний олборлолт 4-өөс 5-р сард сул байсан бөгөөд 6-р сараас эхлэн сэргэж эхэлсэн байна.

Энэ оны II улиралд Энэтхэг улс дахь нүүрсний цахилгаан станцуудын эрчим хүч үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 9%-иар өссөн боловч "Coal India"-гийн борлуулалт (хэрэглэгчдэд нийлүүлсэн хэмжээ) ердөө 4%-иар өсч, харин олборлолтын хэмжээ нь 7%-иар буурчээ.

"Systematix"-ийн шинжээчид борлуулалтын үнэ сайн байгаа хэдий ч олборлолтын зардал нэмэгдэж байгаа тул компанийн ашигт ажиллагааны түвшинд (margin) үргэлжлэн дарамт учрах болно гэж таамаглаж байна.

Тус компанийн цэвэр ашгийн марж өмнөх оны мөн үеийн 27%-иас 19% болж буурчээ.

Компани олборлолтын зардлаа тусад нь мэдээлээгүй боловч нийт зардал нь ойролцоогоор 12%-иар өсөж, 368.16 тэрбум рупид хүрсэн байна.

"Coal India"-гийн цахим дуудлага худалдаагаар (e-auction) борлуулсан нүүрсний дундаж үнэ тонн тутамд 3,085.44 рупи байсан нь өмнөх оны мөн үеийн 2,917.22 рупиээс өндөр байна. Түүнчлэн, тухайн улиралд нийлүүлсэн нүүрсний нийт дундаж борлуулалтын үнэ өмнөх оны мөн үеэс тонн тутамд 68.39 рупигээр өсчээ.

Компани нийт борлуулалтынхаа 10%-ийг спот ханштай ойролцоо үнээр цахим дуудлага худалдаагаар борлуулдаг бөгөөд үлдсэн хувийг дотоодын хэрэглэгчдэд урт хугацааны гэрээгээр нийлүүлдэг байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин