2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
"Rare Earths Americas" компани IPO гаргана.
Эдийн засаг

"Rare Earths Americas" компани IPO гаргана.

АНУ-ын "Rare Earths Americas" компани анхдагч зах зээлд хувьцаагаа гаргах (IPO) саналтай холбогдуулан Америкийн Үнэт цаасны арилжааны хороонд (SEC) бүртгэлийн мэдэгдлээ гаргажээ.

"Rare Earths Americas" компани IPO гаргана.

Б.Мөнхбат

2026 оны дөрөвдүгээр сарын 16

Хуваалцах:

АНУ-ын "Rare Earths Americas" компани анхдагч зах зээлд хувьцаагаа гаргах (IPO) саналтай холбогдуулан Америкийн Үнэт цаасны арилжааны хороонд (SEC) бүртгэлийн мэдэгдлээ гаргажээ. 

Мягмар гарагт гаргасан хэвлэлийн мэдээндээ тус компани энгийн хувьцаагаа "NYSE American" бирж дээр “REA” буюу өөрийн нэрийн товчлолоор бүртгүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Хувьцаа гаргах хугацаа, санал болгох хувьцааны тоо болон үнийн хязгаар хараахан тодорхой болоогүй байгаа бөгөөд IPO хийх асуудал нь зах зээлийн нөхцөл байдал, SEC-ийн хяналт шалгалтын явц болон бусад ердийн нөхцөлүүдээс хамаарна гэдгийг компани нэмж дурдлаа.

Энэхүү хэлцлийн гол зохион байгуулагчаар (lead bookrunning manager) "Cantor", хамтран зохион байгуулагчаар "Stifel" ажиллах бол "Canaccord Genuity" болон "B. Riley Securities" компаниуд хамтран ажиллаж байна.

"Rare Earths Americas" компани хувьцаа гаргаж төвлөрүүлсэн орлогоо голчлон АНУ-ын Жоржиа муж дахь "Shiloh" төслийнхөө газар эзэмшил, өрөмдлөг, зөвшөөрөл авах үйл ажиллагаанд, мөн Бразил дахь "Bahia" мужийн "Alpha", "Minas Gerais" мужийн "Constellation" гэх хоёр төсөлдөө зарцуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Орлогын үлдсэн хэсгийг Бразилд байрлах "Homer" болон "Liberty Peak" зэрэг "стратегийн бус хайгуулын төслүүд"-дээ зарцуулах юм байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000