USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
Ачаалж байна...
Дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ ба нийлүүлэлтийн сорилт
Эдийн засаг

Дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ ба нийлүүлэлтийн сорилт

S&P Global-ийн тооцоолсноор зэсийн эрэлт 2025 онд 28 сая тонноос 2040 он гэхэд 42 сая тонн болж, 50 хувиар өсөх төлөвтэй байна.

Дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ ба нийлүүлэлтийн сорилт

Б.Мөнхбат

2026 оны долоодугаар сарын 7

Хуваалцах:

 Энэхүү эрэлтийн огцом өсөлтийг хэд хэдэн хүчин зүйл нөхцөлдүүлж байна. Юун түрүүнд цахилгаанжуулалт болон нүүрстөрөгчийн ялгаралыг бууруулах чиглэл рүү чиглэсэн дэлхий нийтийн чиг хандлага юм. Цахилгаан тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэл зэрэг нь бүгд зэсийн маш өндөр хэрэглээг шаарддаг. 

Хоёрдох гол хүчин зүйл бол хиймэл оюун ухааны (AI) хувьсгал юм. Хиймэл оюун ухаан өнөөдөр дэлхий даяарх бараг бүх салбарыг шинэчлэн өөрчилж байгаа бөгөөд үүнийг даган дата төвүүд урьд өмнө үзэгдээгүй хэмжээгээр баригдаж байна.

BHP-ийн тооцоолсноор дата төвүүдэд ашиглагдах зэсийн хэрэглээ 2050 он гэхэд зургаа дахин нэмэгдэх бөгөөд хиймэл оюун ухааны ганцхан том хэмжээний (hyperscale) дата төв нь 50,000 тонн хүртэл зэс хэрэглэх боломжтой байна. Харин уламжлалт дата төвийн хувьд энэ үзүүлэлт 5,000-аас 15,000 тонн байдаг аж.

Зэсийн хэрэгцээ нь ирээдүйд хэзээ нэгэн цагт шийдэх урт хугацааны асуудал биш, хамаагүй бодитой бөгөөд яаралтай тулгараад буй хэрэгцээ юм. Нийлүүлэлтийн найдвартай сүлжээг ирээдүйд бий болгож чадах уу гэдэг нь хамгийн том сорилтуудын нэг хэвээр байсаар байна. Зэсийн олборлолтын шинэ уурхайнууд хариултын нэг хэсэг байх боловч тэдгээрт дутуу үнэлж боломгүй томоохон хязгаарлалт байдаг. Шинэ зэсийн уурхайнуудыг ашиглалтад оруулж, үйлдвэрлэл эхлүүлэхэд олон жил шаардагддаг.

S&P Global-ийн мэдээлснээр, 2020–2023 онд ашиглалтад орсон уурхайнуудын дундаж хугацаа 17.9 жил байна. 2035 он гэхэд одоо байгаа болон төлөвлөгдсөн зэсийн уурхайнуудын үйлдвэрлэл дэлхийн эрэлтийн дөнгөж 70 хувийг л хангахаар байгаа бөгөөд дэлхийн хамгийн том, хараахан хөгжүүлээгүй байгаа уурхайн 30 төсөл (greenfield projects) тэр цаг үед нийт зэсийн нийлүүлэлтийн дөнгөж 14 хувийг бүрдүүлэх төлөвтэй байна. Энэ нь ойрын болон дунд хугацааны эрэлтийн цар хүрээг огтоос хангаж чадахгүй. Тиймээс бусад шийдлүүд нэн даруй шаардлагатай байна.

Нэг шийдэл нь ядуу агуулгатай зэсийн хүдрийг боловсруулж зэс үйлдвэрлэлийн хэмжээг бодитоор нэмэгдүүлэх алхам мөн юм. Энэ төрлийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт харьцангуй бага мөн ашиг орлого өндөр байдаг. Хамгийн гол нь хөгжүүлэлтийн хугацаа нь цоо шинэ үндсэн уурхайнхаас хамаагүй богино байдаг. Хаягдал буюу ядуу агуулгатай хүдэр нь газрын гадаргуу дээр, аль хэдийн танигдсан, 

Мэдээж үүнийг агуулга багатай, олборлоход хэцүү, зардал өндөртэй гэж үзэж эргэлздэг хүмүүс бий. Технологи, ялангуяа флотаци, уусган баяжуулалт болон нарийн ширхэгт бөөмсийг ялган авах тал дээр технологи маш их хөгжсөөр байна.

Зэсийн бага агуулгатай хүдрийг дахин боловсруулах нь үндсэн уурхайн олборлолттой харьцуулахад байгаль орчинд маш том ашиг тустай юм. Тэгвэл хаягдал дахин боловсруулах төслүүд нь байгаль орчинд шинээр учрах хор хөнөөлийг зүгээр нэг бууруулаад зогсохгүй, хэдэн арван жилийн турш хуримтлагдсан түүхэн хор уршгийг засах боломжийг олгодог.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000