USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Польшийн төрийн мэдлийн зэс, мөнгө үйлдвэрлэгч KGHM компани 8.55 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
Аж үйлдвэр

Польшийн төрийн мэдлийн зэс, мөнгө үйлдвэрлэгч KGHM компани 8.55 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.

Польшийн төрийн мэдлийн зэс, мөнгө үйлдвэрлэгч KGHM компани баасан гарагт шинэ стратегиа танилцууллаа.

Польшийн төрийн мэдлийн зэс, мөнгө үйлдвэрлэгч KGHM компани 8.55 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.

Б.Мөнхбат

2026 оны долоодугаар сарын 6

Хуваалцах:

Тус компани 2030 оны жилийн эцэс хүртэл 32 тэрбум злоти буюу 8.55 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ амлаж, үйлдвэрлэл болон ашгийн шинэ зорилтуудаа тодорхойлсон байна.

“Стратеги 2055+” хэмээх уг төлөвлөгөөнд 2026-2030 оны хооронд дараах зорилтуудыг тусгажээ. Үүнд хүү, татвар, элэгдэл хорогдлын өмнөх тохируулсан жилийн дундаж үндсэн ашгийг 12 тэрбум злотид хүргэх, мөн жилд дундажаар 730,000 тонн борлуулах зэс үйлдвэрлэх, жилд дунджаар 1,290 тонн мөнгө олборлох юм байна. 

Компанийн гүйцэтгэх захирал Ремигиуш Пашкевич хэлэхдээ: “2035 оноос хойш бид KGHM-ийг олон төрлийн түүхий эд олборлодог орчин үеийн үйлдвэрлэлийн групп болгохыг зорьж байна” хэмээн онцолж, Польш улсад “KGHM 2.0” нэртэй шинэ уурхай байгуулахаар төлөвлөж байгаагаа нэмж дурджээ. 

Энэхүү шинэ төлөвлөгөөнд KGHM компани дотоодын хайлуулах үйлдвэрүүддээ ойрхон хүдрийн нөөцийг баталгаажуулах, тээвэр логистикийн зардлаа бууруулах зорилтыг тусгасан байна. Компанийн таамаглаж буйгаар зэсийн нийт үйлдвэрлэлийн 80 орчим хувийг дотоодын уурхайнуудаас, харин үлдсэн хувийг хилийн чанад дахь төслүүдээсээ бүрдүүлэх аж. Шинэ стратегид хилийн чанад дахь үйл ажиллагаанд онцгой ач холбогдол өгсөн байна. KGHM компанийн мэдээлснээр төлөвлөсөн нийт хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь Польш дахь үндсэн бизнест, харин үлдсэн хэсэг нь Чили, АНУ, Канад дахь төслүүдэд зориулагдах аж. Компанийн 55 хувийг нь эзэмшдэг Чилийн Сиерра Горда (Sierra Gorda) болон Невада дахь Робинсон (Robinson) уурхайн үр ашгийн ачаар хилийн чанад дахь уурхайнууд нь 2025 онд тус группийн EBITDA-ийн (үндсэн ашгийн) 48 орчим хувийг бүрдүүлжээ

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин