USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Япон улс хийн хэрэглээгээ танаж, нүүрсийг илүүд үзэж эхэллээ.
Аж үйлдвэр

Япон улс хийн хэрэглээгээ танаж, нүүрсийг илүүд үзэж эхэллээ.

Хормузын хоолой орчмын тээвэрлэлт, нийлүүлэлтийн сааталтай холбоотойгоор Япон улс байгалийн хийн цахилгаан үйлдвэрлэлээ эрс бууруулж, оронд нь нүүрсэнд илүүтэй найдах болсон байна.

Япон улс хийн хэрэглээгээ танаж, нүүрсийг илүүд үзэж эхэллээ.

Б.Мөнхбат

2026 оны долоодугаар сарын 6

Хуваалцах:

Японы хамгийн том есөн эрчим хүчний компанийн нэгтгэсэн мэдээллээр, тус улс зургаадугаар сард хийгээр маш бага буюу 17.3 тераватт-цаг (ТВт.ц) цахилгаан үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оныхоос 16%-иар буурсан үзүүлэлт юм. Харин нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэл 4.6%-иар өссөнийг уг мэдээлэл харуулж байна.

Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн дэлхийн нийт экспортын тавны нэг орчмыг боомилж байгаа энэ үед, Азийн орнууд шингэрүүлсэн байгалийн хийнээс (LNG) хамааралтай байдлаа бууруулахын тулд нүүрс зэрэг өөр хувилбаруудыг үргэлжлүүлэн сонгосоор байгаагийн илрэл юм. Азийн шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) спот үнэ дайнаас өмнөх үеийнхээс 70 орчим хувиар өндөр байгаа нь Японы эрчим хүчний компаниудын хийн түлшний сонирхолыг бууруулж байна. 

Дэлхийн хоёр дахь том LNG худалдан авагч болох Япон улс хоёрдугаар сарын сүүлчээр дайн эхэлснээс хойш импортоо танасаар ирсэн. Хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянах мэдээллээс үзвэл, тус улсын 3-аас 6 дугаар сар хүртэлх импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7 орчим хувиар буурчээ.

Зүүн Хойд Азийн орнуудын эрэлт нэмэгдсэн нь Австралийн жишиг нүүрсний үнийг зургаадугаар сарын эхээр 2023 оноос хойших хамгийн дээд цэгт хүргэсэн хэдий ч, үүнээс хойш фьючерс үнэ нь 15 орчим хувиар буураад байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин