Энэхүү санхүүжилт нь ухаалаг гар утас, хөргөгчөөс эхлээд цахилгаан автомашины батерей хүртэлх бүтээгдэхүүнд ашиглагддаг түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээг баталгаажуулах зорилготой бөгөөд энэ хүрээнд чухал ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, дахин боловсруулах чиглэлийн төслүүдийг дэмжих юм.
Энэхүү алхам нь тус салбарт урьд нь олгоод байсан 200 сая гаруй фунт стерлингийн хөрөнгө оруулалт дээр нэмэгдэж олгогдох юм байна.
Тус улсын Аж үйлдвэрийн сайд Крис МакДональд Английн зүүн хойд хэсэгт байрлах аж үйлдвэрийн судалгааны төвд зочлох үеэрээ энэхүү хөтөлбөрийг эхлүүлэхээр төлөвлөжээ. Тус төвд компаниуд металл нөхөн сэргээх, боловсруулах технологийг хөгжүүлж байгаа юм.
Дэлхий даяар чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ өсөж, Хятад улс газрын ховор элемент олборлолтын 70%, баяжуулалтын 90%-ийг дангаараа хянан давамгайлах байр сууриа хадгалсаар байгаа энэ үед Их Британи дотоодын нийлүүлэлтийн сүлжээг хамгаалах хүчин чармайлтаа ийнхүү эрчимжүүлж байна.
"Чухал ашигт малтмал бол манай үндэсний аюулгүй байдалд нэн чухал үүрэгтэй" гэж МакДональд хэлэв.
Мөн Их Британи улс нийлүүлэлтийн сүлжээ, боловсруулах хүчин чадал, хөрөнгө оруулалтын урсгал дахь хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулж, АНУ, Өмнөд Солонгос зэрэг холбоотон орнуудтайгаа түншлэл тогтоох замаар түүхий эдийн хүртээмжээ төрөлжүүлэхийг зорьж байна.
Шинэ санхүүжилтийг гурван үндсэн чиглэлд хуваарилах бөгөөд үүнд:
• Гакрын ховор элементийн соронзны төвд 20 сая фунт стерлинг
• Төслүүдийн цар хүрээг өргөжүүлэх хурдасгуур (акселератор) хөтөлбөрт 25 сая фунт стерлинг
• Салбарын эрэлтийг нэгтгэж, хувийн хөрөнгө оруулалтыг татах платформд 5 хүртэлх сая фунт стерлинг олгоно.



