НАСДАК хөрөнгийн биржид бүртгэлтэй "Критикал Металс" (Critical Metals) корпораци тус төслийн талбайд өрөмдлөгийн ажлыг эхлүүлсэн нь тус компанийн хувьд төслийн хөгжүүлэлтийг урагшлуулах чухал түүхэн алхам болж байна.
Өрөмдлөгийн ажлыг өмнөх хайгуулын үр дүн, сүүлийн үеийн техникийн хяналт шалгалт болон геологийн загварчлалаар тогтоосон эрдэсжилтийн нэн тэргүүний бүсүүдэд төвлөрүүлэн гүйцэтгэх юм.
Уг өрөмдлөгийн ажил нь төслийн талбайн хэмжээнд нөөцийг өсгөх, геологийн загварчлалыг нарийвчлах, уурхайн төлөвлөлт болон ирээдүйн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг дэмжих зорилготой гэжээ.
"Критикал Металс" корпораци өрөмдлөгийн ажлыг эхлүүлэхийн өмнө ажилчдын байр, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх байгууламж зэрэг төслийн анхны дэд бүтцийг барьж ашиглалтад оруулсан бөгөөд өрөмдлөгийн гүйцэтгэгч компаниуд болон туслах багууд төслийн талбайд ирсэн байна.
Танбриз нь хүнд ховор элементийн (heavy rare earth elements) асар их хуримтлал бүхий, дэлхийн хамгийн том ашиглагдаагүй ховор элементийн ордуудын нэгд тооцогддог.



