2026 оны 7 сарын 1, Лхагва
USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
Ачаалж байна...
Хятадын уурхайн осол, Индонезийн бодлогын шинэчлэл нь дэлхийн нүүрсний зах зээлийн бүтцийг үндсээр нь өөрчилж байна
Эдийн засаг

Хятадын уурхайн осол, Индонезийн бодлогын шинэчлэл нь дэлхийн нүүрсний зах зээлийн бүтцийг үндсээр нь өөрчилж байна

Хятадын нүүрс олборлогч хамгийн том бүс нутагт гарсан хүний амь эрсэдсэн уурхайн осол болон Индонезийн экспортын зохицуулалтыг тойрсон бодлогын өөрчлөлт нь нүүрсний нийлүүлэлтэд нөлөөлж байна.

Хятадын уурхайн осол, Индонезийн бодлогын шинэчлэл нь дэлхийн нүүрсний зах зээлийн бүтцийг үндсээр нь өөрчилж байна

Б.Мөнхбат

2026 оны зургаадугаар сарын 18

Хуваалцах:

Тухайлбал, Япон, Өмнөд Солонгос улсууд өндөр илчлэгтэй нүүрсний худалдан авалтаа огцом нэмэгдүүлж, Ньюкасл (Newcastle) жишиг үнийг сүүлийн хоёр жилийн хамгийн дээд цэг буюу тонн тутамд нь 150 ам.доллароос давуулан өсгөсөн байна.

Түүнчлэн, Хятад болон Энэтхэгийн зүгээс нүүрс авах эрэлт сул байсны улмаас гол экспортлогч болох Индонезоос нийлүүлдэг бага илчлэгтэй нүүрсний худалдан авалт харьцангуй сул байсан юм. 

Гэвч өнгөрсөн сард Шаньси мужийн уурхайд гарсан дэлбэрэлтийн дараа энэ нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг шинжээчид онцолж байна. Уг осол нь тус мужийн хэмжээнд аюулгүй байдлын бүх талын шалгалтыг эхлүүлэх шалтгаан болж, улмаар дотоодын нийлүүлэлтийг хумих үндсэн шалтгаан болж байна.

Дотоодын нийлүүлэлт хумигдаж байгаатай холбоотойгоор улирлын чанартай өндөр эрэлтийг хангахын тулд Хятад улсын 6-р сарын эрчим хүчний нүүрсний импорт өмнөх оны мөн үеэс 27.6%-иар өсөж, 27.8 сая тоннд хүрэх төлөвтэй байгааг "DBX Commodities" компанийн зүгээс мэдэгдэв.

Үүнээс гадна Индонез улс нүүрсний бүх экспортоо төрийн өмчит шинээр байгуулагдсан "Danantara" компанийн хяналтад оруулахаар төлөвлөж байгаа нь зах зээлийн тодорхойгүй байдлыг үүсгэж байгааг судлаачид онцолж байна.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Индонезийн эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 7%-иар буурсан байна.

Ийнхүү нийлүүлэлт тасалдаж байгаа нь Индонезийн нүүрсийг голлон худалдан авдаг Зүүн Өмнөд Азийн орнууд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг улам нэмэгдүүлж байгаа үетэй давхцаж байна. Ираны дайны үр дагавраас үүдэж 2026 онд Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд нүүрсний хэрэглээ нэмж 70 сая тонноор өсөх төлөвтэй байгааг "Rystad Energy" зөвлөх компани 6-р сарын тоймдоо дурджээ. АНУ болон Иран улсууд Хормузын хоолойг эргүүлэн нээх тогтолцооны хүрээнд тохиролцоонд хүрсний дараа шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) нийлүүлэлт нэмэгдэх төлөвтэй байгаа ч албаны хүмүүсийн үзэж байгаагаар нийлүүлэлт хэвийн хэмжээнддээ хүртэл хэдэн долоо хоног, харин дайны өмнөх үйлдвэрлэлийн түвшинд очиход хэдэн жил шаардагдаж магадгүй байна. Энэхүү нэмэлт эрэлт нь 2026 онд дэлхийн нийлүүлэлт 5.7%-иар буурч, 985 сая тоннд хүрэх хүлээлттэй байгаа үед энэ асуудал хөндөгдөж байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000