Тодруулбал, хэлцлийн нийт үнийн дүн огцом өссөн хэдий ч хийгдсэн гүйлгээний тоо буурсан байна.
Тус агентлаг M&A-ийн чиг хандлагын сүүлийн үеийн тайландаа, нэгээс гуравдугаар сарын хооронд металл болон уул уурхайн салбарын компаниудыг хамарсан хэлцлүүд хүчтэй сэргэснийг онцолсон бөгөөд хэлцлийн нийт үнийн дүн өмнөх улирлаас 63 хувиар өссөн байна."
Хэлцлийн нийт үнийн дүн 26.28 тэрбум ам.долларт хүрсэн нь S&P агентлаг 2013 оны сүүлээс хойш тухайн өгөгдлийг хөтөлж эхэлсэн хугацааны түүхэн дэх хоёрдугаар өндөр үзүүлэлт болсныг онцлоод, энэ нь уул уурхайн салбарынхан урт хугацааны нийлүүлэлтийг баталгаажуулахад стратегийн анхаарлаа хандуулж буйн илрэл гэж үзжээ.
Түүнчлэн уул уурхайн салбарын компаниуд одоо шууд цар хүрээгээ тэлэхийг эрмэлзэж байгааг тэмдэглэсэн бөгөөд энэ нь тухайн уурхайн хөрөнгийг (төслийг) дангаар нь худалдаж авахаас илүүтэйгээр, компанийн түвшний нэгдэх хэлцлүүд огцом өсөх шалтгаан болсон байна. Тухайн улиралд S&P агентлаг компани худалдан авах нийт 30 хэлцлийг бүртгэсэн нь уурхайн хөрөнгө худалдан авсан тооноос (16) бараг хоёр дахин их байна."
"Гэсэн хэдий ч тус тайланд нэгэн чухал тайлбарыг (хязгаарлалт) тусгасан нь S&P агентлаг 2026 оны нэгдүгээр улирлаас эхлэн гангийн салбарын хэлцлүүдийг статистиктээ анх удаа багтаасантай холбоотой аж. Үүнтэй холбоотойгоор, тухайн улирлын хамгийн том гүйлгээ болох 'BlueScope Steel' компанийг 10 тэрбум ам.доллароор худалдан авсан хэлцэл нь өмнөх жилүүдтэй харьцуулахад M&A хэлцлийн нийт үнийн дүнгийн өсөлтийг бодит байдлаас хэт хөөсөрч харагдуулсан байх талтай.
Энэхүү зөрүү нь M&A хэлцлийн тооноос ч тодорхой харагдаж байна. Тодруулбал, тухайн улиралд нийт 46 хэлцэл бүртгэгдсэн нь өмнөх оны дөрөвдүгээр улирлын (12 дугаар сараар төгсдөг улирал) нийт дүнгээс бараг хоёр дахин буурсан үзүүлэлт юм."



