Тэмцээнд оролцох багууд эцсийн бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд Английн шигшээ багийн дасгалжуулагч Thomas Tuchel хэвлэлд өгсөн ярилцлагадаа Английг тэмцээний гол фаворит биш гэж мэдэгдсэн ч аварга болох бүрэн боломжтой хэмээн онцоллоо. Тэрээр баг нь шат дараатайгаар тоглож, хэсгээсээ амжилттай гарах нь хамгийн чухал зорилго гэж тайлбарласан байна.
Английн шигшээ багийн эхний тоглолт Хорватын эсрэг болох бөгөөд энэ нь 2018 оны дэлхийн аваргын хагас шигшээ тоглолтын дахин учрал болох юм. Фенүүдийн хүлээлт өндөр байгаа бөгөөд олон шинжээч Английг шөвгийн наймд шалгарах өндөр магадлалтай багуудын нэгээр нэрлэж байна.
Мөн ДАШТ-2026 нь спорт болон энтертайнментийн түүхэнд шинэ хуудас нээх төлөвтэй байна. Тэмцээний финалын тоглолтын завсарлагаар анх удаа Super Bowl-тэй төстэй томоохон хөгжмийн шоу зохион байгуулагдах бөгөөд үүнд BTS, Shakira болон Madonna нар оролцохоор яригдаж байна.



