2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
Зэс үйлдвэрлэгчид хүхрийн хүчлийн хомсдолд орох уу?
Уул уурхай

Зэс үйлдвэрлэгчид хүхрийн хүчлийн хомсдолд орох уу?

Хормузын хоолой удаан хугацаагаар хаагдах нь хүхэр болон хүхрийн хүчлийн үнийг нэмэгдүүлж, улмаар SX-EW зэрэг хүхрийн хүчил ашиглаж зэс үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүй талаар салбарын экспертүүд онцолж байна.

Зэс үйлдвэрлэгчид хүхрийн хүчлийн хомсдолд орох уу?

Б.Мөнхбат

2026 оны дөрөвдүгээр сарын 14

Хуваалцах:

Тухайлбал, "Айвенхоу Майнз" компанийн үүсгэн байгуулагч, партнер Роберт Фрийдланд Хормузын хоолой удаан хугацаагаар хаагдах нь хүхэр болон хүхрийн хүчлийн үнийг хөөрөгдөж, зэс үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг саатуулан, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд "гүн" нөлөө үзүүлж, хомсдол үүсгэх эрсдэлтэйг анхаарууллаа.

Дэлхийн зэсийн нийлүүлэлтийн 20 орчим хувийг исэлдсэн хүдрээс хүхрийн хүчил ашиглан уусгах (leaching) аргаар гарган авдаг. Далайгаар тээвэрлэдэг дэлхийн хүхрийн нийлүүлэлтийн 50 орчим хувь тасалдаад байгаа тул "хүхэр болон хүхрийн хүчлийн зах зээл маш хүнд нөхцөлд байна" гэж Фрийдланд хэлэв.

Тэрээр Даваа гарагт танилцуулсан Айвенхоугийн нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайландаа: “Хэрэв Хормузын хоолойн хаалт үргэлжилбэл уул уурхайн салбарын үйл ажиллагаанд нэн шаардлагатай түүхий эдийн бэлэн байдалд онцгойлон санаа зовж байна. Дэлхийн хамгийн чухал аж үйлдвэрийн химийн бодис болох хүхрийн хүчлийн хомсдолоос үүдэж, дэлхийн зэсийн үйлдвэрлэлд дам нөлөө (derivative impact) үзүүлэх болно” хэмээн тэмдэглэжээ.

Хормузын хоолой нь хүхрийн хүчлийн гол орц болох хүхрийг Ойрхи Дорнодоос тээвэрлэх гол зангилаа бөгөөд тус бүс нутаг дэлхийн экспортын 40 гаруй хувийг бүрдүүлдэг. Тээвэрлэлт саатсанаар хүхрийн нийлүүлэлт буурч, хүхрийн хүчил ашигладаг SX-EW зэрэг технологид тулгуурласан зэс болон бусад металлын боловсруулалтад сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн байна.

Салбарын сүүлийн үеийн мэдээллээр, хүхрийн хүчлийн экспортоор дэлхийд Японы дараа ордог Хятад улс 5 дугаар сарын 1-нээс эхлэн экспортоо хориглохоор болжээ. Энэхүү хориг нь Хятадын зэс, цайрын хайлах үйлдвэрүүдээс дайвар бүтээгдэхүүн байдлаар гардаг хүхрийн хүчилд хамаатай гэж мэдээлж байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000