USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
Ачаалж байна...
ОХУ-ын Russian Platinum компани Арктикд олборлолт хийнэ.
Уул уурхай

ОХУ-ын Russian Platinum компани Арктикд олборлолт хийнэ.

ОХУ-ын Russian Platinum компани Арктик дахь полиметаллын төслийнхөө олборлолтыг ирэх арваннэгдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа тухай тус компанийн хувьцаа эзэмшигч өчигдөр мэдэгдлээ.

ОХУ-ын Russian Platinum компани Арктикд олборлолт хийнэ.

Б.Мөнхбат

2026 оны зургаадугаар сарын 5

Хуваалцах:

Өдгөө ОХУ-д зөвхөн металлургийн салбарын аварга "Nornickel" компани л платины бүлгийн металлыг (ПБМ) олборлон үйлдвэрлэж байна. "Russian Platinum" компани төслийн эхний шатыг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас тоног төхөөрөмж нийлүүлэхэд хүндрэл учирч, хугацааг нь хойшлуулаад байсан юм.

Тус компанийн удирдлага Муса Бажаев Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр хэлэхдээ “Бид энэ оны арваннэгдүгээр сард анхны бүтээгдэхүүнээ гаргаж авахаар хүлээж байна” хэмээн мэдэгдлээ.

Тус компани нь Черногорское орд болон Норильск-1 ордын өмнөд хэсгийг ашиглах тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг бөгөөд эдгээр орд нь голчлон утааны хийг хянах катализатор болон электроникийн үйлдвэрлэлд ашиглагддаг, платины бүлгийн металлын (ПБМ) өндөр агуулга бүхий зэс-никелийн хүдрийн нөөцтэй юм.

Эдгээр ордууд нь "Nornickel" компанийн үндсэн хөрөнгө, уурхайнуудтай ойр оршдог бөгөөд талууд 2018 онд ПБМ-ийн холбоо байгуулахаар тохиролцож байсан ч "Nornickel"-ийн хамгийн том хувьцаа эзэмшигчдийн нэг болох "Rusal" компани эсэргүүцсэний улмаас 2020 онд уг хамтын ажиллагаа цуцлагджээ. Үүний дараа талууд 2021 онд Черногорскийн баяжуулах үйлдвэрээс "Nornickel"-ийн Глобал Палладийн санд (Global Palladium Fund) баяжмал нийлүүлэх таван жилийн хугацаатай урт хугацааны худалдан авалтын offtake гэрээг үзэглэсэн байна.

Дэлхийн палладийн зах зээлийн 40% орчмыг дангаар бүрдүүлдэг, хамгийн том үйлдвэрлэгч "Nornickel" компани өнгөрсөн оны сүүлээр гаргасан зах зээлийн тоймдоо "Russian Platinum"-ийн төсөл нь ОХУ-ын жилийн гарцыг ойролцоогоор 500,000 унц палладин, 200,000 унц платинаар нэмэгдүүлэх боломжтой гэж тэмдэглэжээ.

"Интерфакс" агентлагийн Муса Бажаевын хэлснийг эш татан мэдээлснээр, "Russian Platinum"-ийн төслийн хөрөнгө оруулалтын зардал нь 500 тэрбум рубль буюу 6.72 тэрбум ам.долларт хүрсэн байна.

М.Бажаевын хэлснээр төслийн хоёрдугаар шатанд Норильск-1 ордын өмнөд хэсгийг эргэлтэд оруулах бөгөөд үүний үр дүнд жилийн олборлолт 15 сая тонн хүдэр, 55 тонн ПБМ-д хүрнэ гэж хүлээж байгаагаа илэрхийлэв.

Энэ нь "Russian Platinum"-ийг дэлхийн хэмжээний томоохон нийлүүлэгч болгоно гэж тэрбээр тодотгосон ч хоёрдугаар шатны үйл ажиллагаа хэзээ эхлэх тодорхой хугацааг хэлээгүй байна.

Мөн тэрбээр "Russian Platinum" компани "Nornickel"-тэй түншлэлийн хэлэлцээгээ дахин сэргээх боломжтойг дурджээ.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000