2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
Ашигласан ургамлын тос болон амьтны гаралтай өөх тосны хаягдлаас гаргаж авсан биологийн түлшээр хөлөг онгоцыг цэнэглэв.
Технологи

Ашигласан ургамлын тос болон амьтны гаралтай өөх тосны хаягдлаас гаргаж авсан биологийн түлшээр хөлөг онгоцыг цэнэглэв.

BHP компани болон Сингапурын Далайн тээврийн декарбонизацийн дэлхийн төв (GCMD) хамтран, ашигласан ургамлын тос болон амьтны гаралтай өөх тосны хаягдлаар гаргаж авсан биологийн түлшний холимогоор ачааны хөлөг онгоцыг цэнэглэх туршилтын төслийг хэрэгжүүлсэн тухайгаа Лхагва гарагт буюу өчигдөр гаргасан хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.

Ашигласан ургамлын тос болон амьтны гаралтай өөх тосны хаягдлаас гаргаж авсан биологийн түлшээр хөлөг онгоцыг цэнэглэв.

Б.Мөнхбат

2026 оны зургаадугаар сарын 4

Хуваалцах:

Далайн тээврийн салбар нь нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад туслах шинэ төрлийн түлш болон түлшний хольцуудыг судалж, туршсаар байна.

Өнөөгийн байдлаар хөлөг онгоцыг цэнэглэх биологийн түлшний үйлдвэрлэлд ашигласан ургамлын тос голлон давамгайлж байгаа хэдий ч нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалан компаниуд амьтны гаралтай өөх тос зэрэг хаягдалд суурилсан бусад түүхий эдийг судалж эхлээд байна.

Тус түлшний хольцыг BHP компанийн түрээсэлсэн, "Berge Bulk" компанийн эзэмшиж, үйл ажиллагааг нь хариуцдаг "Berge Lyngor" нэртэй задгай ачаа тээвэрлэгч хөлөг онгоцонд ашигласан бөгөөд уг хөлөг нь Баруун Австралиас БНХАУ руу төмрийн хүдэр тээвэрлэсэн байна.

Тус хөлөг онгоц нь тавдугаар сарын эхээр Сингапур улсад ирж түлшээ цэнэглэсэн байна. Түлшний хувьд "HAMR Energy" компанийн бэлтгэн нийлүүлсэн малын өөхнөөс гаргаж авсан 50 хувийн биодизель болон "Mitsui & Company Energy Trading Singapore" компанийн нийлүүлсэн 50 хувийн ашигласан ургамлын тосноос бүрдсэн био түлшний иж бүрэн холимог байв.

Төрөл бүрийн түүхий эдээс гаргаж авсан биологийн түлшийг одоогийн ашигласан ургамлын тосонд зориулагдсан дэд бүтцийг ашиглан, бодит ашиглалтын нөхцөлд хэрхэн холих, тээвэрлэх болон нэвтрүүлэх боломжтойг уг туршилтын төслөөр үнэлэх болно гэж BHP болон GCMD байгууллагууд мэдэгдэв.

Энэхүү төсөл нь түлшний чанар, хадгалалт, тээвэрлэлт, гарал үүслийг хянах боломжийг олгож байгаа юм байна. Мөн өөр өөр түүхий эдээр хийсэн био түлшийг ашиглах үед үүсэж болзошгүй асуудлууд, тухайлбал исэлдэлтээс үүдэлтэй зэврэлт болон парафин үүссэний улмаас түлшний систем бөглөрөх зэрэг эрсдэлүүдийг үнэлж судлах юм.

Уг био холимог нь уламжлалт хүхэр багатай мазут (VLSFO) ашиглахтай харьцуулахад нэг удаагийн аяллын хүлэмжийн хийн ялгарлыг "well-to-wake" (түлшний үйлдвэрлэлээс ашиглалт хүртэлх иж бүрэн мөчлөг) хэмжүүрээр 79 орчим хувиар бууруулах боломжтой гэж BHP болон GCMD онцолжээ. "Well-to-wake" гэдэгт түлшний үйлдвэрлэл, тээвэрлэлт болон хөлөг онгоц дээрх ашиглалтын бүхий л үе шат багтдаг байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000