АНУ болон Иран улсууд харилцан цэргийн цохилт өгсний дараа Ойрхи Дорнодоос нийлүүлэгдэх түүхий эдийн эрсдэл нэмэгдсэн тул Даваа гарагт хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн хамгийн дээд цэгтээ хүрч өссөнийг арилжаачид мэдээллээ. Арилжааны эхэнд үнэ 3,707.50 ам.долларт хүрсэн нь 5 дугаар сарын 26-ны түвшинтэй дүйцэж, 2022 оны 3 дугаар сараас хойших хамгийн дээд үзүүлэлт болов.
Ойрхи Дорнод нь дэлхийн хөнгөн цагаан хайлуулах хүчин чадлын 9 хувийг бүрдүүлдэг бөгөөд Хормузын хоолой хаагдсан нь тус бүс нутгийн хөнгөн цагааны экспорт болон автомашин, нисэх онгоц, шар айрагны лааз, барилгын материал үйлдвэрлэхэд ашиглагддаг тус металлыг хайлуулахад шаардлагатай түүхий эдийн импортыг хязгаарлаад байна.
Шинжээчид энэ онд хөнгөн цагааны зах зээлд томоохон хэмжээний хомсдол үүснэ гэж таамаглаж байгаа бөгөөд зарим тооцоогоор энэ нь 2 сая тонноос давах магадлалтай байна.
Баасан гарагт хөнгөн цагааны бэлэн мөнгөний гэрээний үнэ гурван сарын хугацаат forward гэрээний үнээс нэг тонн нь 100 гаруй ам.доллароор давж, сүүлийн 19 жилийн хамгийн дээд цэгтээ хүрч өссөн байна.



